Eгүзэр хутагтын тавдугаар дүр болох О.Лувсанчойжин Ховд аймагт зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Егүзэр хутагтын тавдугаар дүрээр тодорсон Отгонбаярын Лувсанчойжин өнөөдөр Ховд аймагт зочилж, зарим шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.
Мөн Ховд аймгийн
удирдах ажилтнуудтай уулзаж, шашин-соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар
ярилцсан байна.
Халхын тамгатай 13
хувилгааны нэг бол Монгол Улсын төр, шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн, Зүүн
хязгаарыг тохинуулах сайд, Егүзэр хутагт Ж.Галсандаш юм.
Түүний тав дахь хойд
дүр болох О.Лувсанчойжингийн аав нь Увс аймгийнх, ээж нь Ховд аймгийн Чандмань
сумын харьяат аж.
Ташрамд, Ховд аймагт буддын
шашны 10 орчим байгууллага хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.