Аянга бууж хүний амь нас үрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-07-14 22:12:02

  Увс аймгийн Ховд сумын нутаг Халиун булаг багт зусаж байсан малчин Н-ийн гэр дээр энэ сарын 13-ны өглөө орон нутгийн цагаар өглөөний  8 цагт аянга бууж, хүний алтан амь үрэгджээ.

 Малчин Н-ийнх ам бүл долуулаа бөгөөд аянга буух үед бүгдээрээ гэртээ байжээ. Н-ийн 20 настай охин С газар дээрээ аянганд цохиулж нас барсан бол 23 настай охин С хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй, түүний охин 2 настай А нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байна. Бусад хүмүүсийнь биеийн байдал хэвийн байна.

 Аянганд малчин Н-ийн 4 үхэр, 43 хонь, 78 ямаа, нийтдээ 125 мал аянганд цохиулснаас үхсэн бөгөөд сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч аянганд цохиогдсон малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч Д.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд суманд ажиллаж, аянгад цохиулсан ар гэрийнхэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости