Аймгийн ИТХ-ын тавдугаар хурлаар 9 асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-03 15:14:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр хуралдаан 22.30 цагт 100 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж, хэлэлцэх асуудал, дотоод журмыг хэлэлцэн баталсан. Өчигдрийн хуралдаанаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчдөөс аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг танилцуулж, хуралдсанаар 53 хувийн саналаар аймгийн Засаг даргыг хэвээр үлдээлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц. аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2021 онд хийсэн ажлын тайланг хэлэлцлээ.

Мөн аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, аймгийн 2021 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсөв. ИТХ-ын хурлын Тэргүүлэгчдээс хурлын бүрэн эрхийг хуралд дараа тайлагнахаар шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулж шийдвэрлүүлэх тухай. Аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнах тухай болон 2022 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв. 


Связанные новости