Бага олимпын наадамд Сайншанд сумын баг тамирчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-04 18:19:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 21-24-ний хооронд спортын зургаан төрлөөр явуулсан Дорноговь аймгийн бага олимпод  Сайншанд сумын баг тамирчид амжилттай оролцлоо.

Бага олимпод нийт 304 тамирчин оролцсоноос багийн нэгдсэн дүнгээр Сайншанд сумын хоёрдугаар баг дэд байрт шалгарсан бол  нэгдүгээр баг гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Ширээний теннисний төрөлд нэгдүгээр багийн тамирчин У.Уламбат тэргүүн байр, хоёрдугаар багийн тамирчин Д.Сарантуяа дэд байр, гуравдугаар багийн тамирчин М.Цолмон гуравдугаар байр, даамны төрөлд хоёрдугаар багийн Б.Халиунтуяа тэргүүн байр, нэгдүгээр багийн тамирчин Д.Одонбаатар дэд байр,зургадугаар багийн тамирчин Б.Сүлдбаатар гуравдугаар байрт шалгарав.

Шатрын төрөлд тэргүүн байрт Э.Жаргалан,Э.Цэндсүрэн гуравдугаар байр, дартсын төрөлд зургаадугаар багийн тамирчин А.Мөнхгэрэл тэргүүн байр, гуравдугаар багийн тамирчин Л.Соронзонболд гуравдугаар байр, дөрөвдүгээр багийн Т.Мөнхцацрал дэд байр, сагсан бөмбөгийн төрөлд Б.Мөнхтүвшин ахлагчтай гуравдугаар багийн эрэгтэй баг тамирчид тэргүүн байр, О.Баярдаваа ахлагчтай хоёрдугаар багийн эрэгтэй баг тамирчид гуравдугаар байр, гар бөмбөгийн төрөлд Э.Билгүүн ахлагчтай наймдугаар багийн эмэгтэй баг тамирчид дэд байрт тус тус шалгарлаа. 

Связанные новости