Төрийн алба хаагчдад зориулсан цахим сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Төрийн захиргааны алба хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой гүйцэтгэлийн зорилт арга хэмжээг тодорхойлох, шалгуур үзүүлэлт суурь болон хүрэх түвшинг тодорхойлох, мэдлэг чадвар олгох сургалт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ.
Тус сургалтыг Удирдлагын академиас цахим хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд
сургалтад аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд болох МХГ, ОБГ, Сайншанд сумын ЗДТГ зэрэг байгууллагын 35 төрийн алба хаагч оролцож байна.
Сургалтын үр дүнг сургалтад хамрагдсан алба хаагчдын мэдлэг чадварын өөрчлөлт, сэтгэл ханамжийн түвшнээр хэмжинэ гэж албаныхан тодотгов.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar