Хөлбөмбөгийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн тамирчдын цаашдын спортын замналд онцгой нөлөө үзүүлдэг үе шат болох Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны шилжилт хөдөлгөөний өдрүүд нээгдэж байна.
Тэмцээн зохион байгуулах
журамд тусгагдсаны дагуу тоглогчид өөрийн шилжилтийн мэдээллийг TMS буюу
Transfer Management System-д бүртгүүлэх шаардлагатай бөгөөд FIFA Connect
системээр өөрийн харьяаллыг шилжүүлснээр тоглолтод оролцох бүрэн эрх нь
баталгааждаг байна .
Клуб хоорондын шилжилт
хөдөлгөөн болон бусад чөлөөт агент статусаас клуб рүү шилжиж буй тоглогчид өөрийн
шилжилтийн мэдээллийг Тэмцээн зохион байгуулах хэлтэст заавал мэдээлэх ёстой.
Ташрамд дуулгахад, Клуб-тоглогчийн гэрээтэй холбоотой асуудлуудад mffplayercontract@gmail.com
хаягаар шуурхай хариулт болон зөвлөмж өгч байгаа юм байна.