Коронавирусний халдвар нэмэгдэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарснаас хойш халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2021 оны 12-р сарыг дуустал халдварын тохиолдлууд тогтвортой буурч байсан юм. Гэтэл он гарснаас хойш нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар нийт 100 тохиолдол шинээр батлагдаж, он гарснаас хойш 162 тохиолдол бүртгэгдлээ. Дээрх 100 тохиолдлоос Даланзадгадад 43, Ноёнд 15, Цаган хаданд 15, Ханбогдод 12 байгаа нь хамгийн их байна. 17 хүртэлх насны 26 хүүхэд коронавирусний халдвартай нь батлагджээ.
Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн хэмжээнд 17.702 хүн тус халдвараар өвчилсөн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar