Түр хамгаалах байрыг тохижуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Түр хамгаалан байрыг 71,2 сая төгрөгийн санхүүжилтээр тохижууллаа.
Тодруулбал тавилга, тоног төхөөрөмж, гал тогоо болон унтлагын өрөөний хэрэгсэл, хүүхдийн ном, тоглоом, зөөлөн эдлэл гэх мэт 102 нэр төрлийн хөрөнгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү тавилга, эд хогшил нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд нийлүүлжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar