Хоёр жил завсарласан Сар шинийн барилдаан 2 өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн /2022.02.02/-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдөр болно.
Барилдаан
2022 оны нэгдүгээр сарын 31-нд /битүүний урд өдөр/ болон хоёрдугаар сарын 1
буюу битүүнд болох юм байна. Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны
өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа гэдгийг Монголын үндэсний
бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдээллээ.
Ташрамд
дуулгахад, Сар шинийн уламжлалт барилдаан 1963 оноос хойш 56 жил тасралтгүй
зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан /Ковид-19/ цар тахлын
улмаас 2020 болон 2021 онуудад анх удаа зохион байгуулахгүй өнжсөн билээ.