Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-аас үндэсний бөхийн барилдааныг өнөөдөр зохион байгуулж байна.
Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Айраг сумын харьяат аймгийн арслан С.Бямбадорж тэргүүтэй хүчит 32 бөх уран мэх, хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааныг
аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд тус барилдааныг аймгийн ИТХ жил бүр уламжлал болгон
зохион байгуулж иржээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar