Увсад албан тушаалын халаа сэлгээ болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВССаяхан болсон сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Увс аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид болоод Засаг дарга нар шинэчлэгдэж, бусад дарга нарын халаа сэлгээ ид явж байна.
Увс аймгийн Засаг даргын орлогчоор аймгийн МАН-ын хорооны зүүн бүс хариуцсан дэд дарга Ц.Батболд томилогдсон бол ЗДТГ-ын даргаар аймгийн МАН-ын хорооны төвийн бүс хариуцсан дэд дарга С.Батжаргал тодроод байна. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар МАН-ын хорооны дэд дарга Х.Дашзэвэг томилогджээ.
Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-ыг МАН, 4-ийг АН, 1-ийг бие даагч авч, үлдсэн ганц суудал шүүх дээр гаргаантай байна.
Увс аймаг Б.Батхүү