Зургадугаар сургуулийн сурагчдад "Хүүхдийн автобус" үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Гэгээн сумади" зургадугаар сургууль, цэцэрлэгийн цогцолборын сурагчдын бүртгэл эхэллээ.
Тус сургууль нь аймгийн төвлөрсөн бүсээс 3 км зайд байрлах Шинэ суурьшлын бүсэд эрүүл цэнгэг агаарт олон улсын стандартад нийцсэн тохилог орчинд шинээр элсэх сурагчдаа хүлээн авч байна. 1-5 дугаар ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойгоороо онцлог.
Сурагчдыг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хангах үүднээс хоёр маршрутаар "Хүүхдийн автобус" сурагчдыг тээвэрлэнэ.
Нэг ангид 15-20 хүүхэд хичээллэх тул хичээлийн хоцрогдол нөхөх, хичээлийн бус цагаар төрөл бүрийн сонирхлын бүлэг, дугуйланд хамрагдах бүрэн боломжтой аж.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar