Ташкент хотноо болж буй тивийн боксын залуучуудын АШТ нэг өдөр завсарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын 22 хүртэлх насны /U22/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд тус улсад цахилгаан тасарсан тул тэмцээн нэг хоног түр завсарлажээ.
Азийн боксын холбоо /ASBC/-ны удирдлагууд U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний шинэ хуваарь гаргасан байна.
Тус тэмцээнд Монголын 15
боксчин өрсөлдөж байгаагаас 12 нь хагас шигшээ тулаанд шалгарч үлдээд
байгаа юм.
ASBC болон U22 ЗБХ-ноос гаргасан U22 Азийн АШТ-ний шигшээ тулааны шинэ хуваарь:
Нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээхийн тулд тэмцээн өнжинө.
Нэгдүгээр сарын 27-ны 12
цагаас эмэгтэй хагас шигшээ тулаан, 17 цагаас эрэгтэй хагас шигшээ тулаан
болно.
Нэгдүгээр сарын 28-ны өдөр амарна.
Нэгдүгээр сарын 29-ний 13
цагаас эмэгтэй шигшээ тулаан, 17 цагаас эрэгтэй шигшээ тулаан болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.