"Беларусь 320.4" маркийн тракторыг газар тариалангийн салбарт нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-11 19:34:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт анх удаа "Беларусь 320.4" маркийн трактор болон дагалдах хэрэгслүүдтэй болно гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ.
Тухайн тракторын дагалдах хэрэгсэл болох ургамал хамгааллын бодис цацагч, сийрүүлэгч манагч зэргийг анх удаа газар тариалангийн салбартаа нийлүүлэх гэж байгаа юм. Гар аргаар газар тариалан эрхлэх нь цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил. Харин техник хэрэгсэлтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, газар тариалан эрхлэгчдэд илүү боломж бий болно гэж үзэж байна.
Связанные новости