Хөх нуурт суусан ачааны машиныг татан гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хөх нууранд ачааны машины
дугуй цөмөрч суусан талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын
14-ний өдөр өглөөний 08:06 цагт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан
10:35 цагт ослын газарт очжээ.
Аврагчид 4 цаг
гаруй ажиллаж Дэлүүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн
“Хино” загварын ачааны автомашиныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн
байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar