Монгол Улсын 21 аймгийн футзаалны АШТ Баянхонгорт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-23 12:40:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг тус тэмцээн цар тахлын улмаас 2 жилийн дараа ийнхүү Баянхонгор аймагт эргэн ирж байна.

 

Тэмцээний дээд болон 1 дүгээр шатанд нийт 19 аймгийн шигшээ баг 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 6-нд аваргын алтан медаль, цомын төлөө өрсөлдөх юм.

 

Хөлбөмбөгийн спорт сонирхогчид тус аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг https://elevensports.com/en/ сайтаар шууд хүлээн авах боломжтой.

 

Тус тэмцээний Дээд шатанд: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймаг

 

Нэгдүгээр шатанд: Баянхонгор, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд оролцоно.

Связанные новости