Монголын 15 бөх Истанбул хотын дэвжээнд хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-24 15:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн нийслэл Истанбул хотноо өнөөдөр Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх болон сонгомол барилдааны чансааны оноо олгох тэмцээн эхэлж байна.


Баасан гарагт /2022.02.25-27/ эхлэх чөлөөт бөхийн тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адьяахүү, гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумьяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын эрэгтэй 11, эмэгтэй 4 тамирчин хүч, ур чадвараа сорино.

Связанные новости