Монгол, Йемен, Палестин, Филиппин улсын шигшээ багууд Б хэсэгт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-25 12:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023 онд БНХАУ-д болох хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан 3 дугаар шатны хэсгийн тоглолтуудыг 2022 оны 6 дугаар сарын 8-14-нд Улаанбаатар хотноо хүлээн авна.


Энэхүү шатанд нийтдээ 24 орны шигшээ баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөх юм. Тус шатны тэмцээний сугалаа энэ сарын 24-ний өдөр явагдаж, Монгол Улсын шигшээ баг Йемен, Палестин, Филиппин улсын шигшээ багуудтай Б хэсэгт багтжээ.

Связанные новости