Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБС-ийн захирлууд МҮОХ-нд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-25 15:37:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Олимпын танхим хариуцсан арга зүйч нар пүрэв гарагт МҮОХ-нд зочиллоо.


Уулзалт ярилцлагад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/, Баянзүрх дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Биеийн тамир, спортын хороо болон "Нагано" олимпын зөвлөлийн удирдлагууд оролцов.


Уулзалтаар "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны зохион байгуулалт, явцын тухай, олимпизмын үзэл санаа, олимпын боловсролын шинэчлэлийн асуудал зэрэг сэдвийг хөндөн ярилцжээ.




Связанные новости