Өсвөрийн туялзуур сэлэмчид Ази тивийн АШТ-д оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо болж байна.
Тус тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооны 13 хүний бүрэлдэхүүнтэй
баг тамирчид оролцож байгаа юм. Өчигдөр өсвөрийн эрэгтэй ганцаарчилсан хүнд
сэлэмний төрөлд Б.Гандөл, Г.Тэмүүлэн, Х.Ананд, Э.Тэмүүлэн нар өрсөлдөж,
Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай "Дуэль" клубийн сэлэмчин Батбямбын Гандөл өсвөр,
залуучуудын АТАШТ-ий хагас шигшээ тулаанд шалгарч медалийн болзол хангасан.
Харин өнөөдөр өсвөрийн охидын төрөлд Б.Энхмэнд (Хангарьд), Ц.Цогцэцэн (УБ
Фенсинг), Г.Райса (УБ Фенсинг), Н.Ялгуун (Варриорс клуб) нар өрсөлдөж байна.