Азийн XIX спортын наадмын шатрын тэмцээнд оролцох эрэгтэй шатарчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-01 12:34:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эрэгтэй баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн 2022 оны 02 дугаар сарын 25-27-нд "Хос мастер" шатрын академийн байранд амжилттай болж шилдгүүд шалгарлаа.


Тэмцээнд 60 шатарчин оролцож швейцарь системээр 9 өрөг тоглож ухаанаа уралдуулан өрсөлдөж дүнгээ гарахад:


1. Д. Батсүрэн                     GM        8. 0 оноо

2. С. Ганэрдэнэ                   IM         7.5оноо

3. Г. Амартүвшин                FM        7.0 оноо

4. Г. Мөнхгал                       GM         6. 5 оноо

5. Х. Итгэлт                          NM        6.5 оноо


Тэмцээний эхний 5 байр эзэлсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Тэмцээний эхний 3 байр эзэлсэн GM Д.Батсүрэн, IM  С. Ган-Эрдэнэ, FM Г. Амартүвшин нарт БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 09 дүгээр сарын 10-25 өдрүүдэд зохион байгуулагдах Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж амжилт хүслээ. 





Связанные новости