Бөхийн өргөөнд гуравдугаар сард үндэсний бөхийн 9 барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд 2022 оны гуравдугаар сард үндэсний бөхийн 9 барилдааныг зохион байгуулахаар Монголын үндэсний бөхийн холбооноос товложээ.
Тодруулбал, Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс,
аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит
улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын
харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн
барилдаан
Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын
харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой
болон залуу 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн
ээлжит барилдаан
Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Зэвсэгт хүчний 111 жилийн ой”-д
зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын
"Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн
ээлжит барилдаан
Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн
алдар цолтой 128 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан
Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан
тус тус болно.