МҮОХ-ноос Хөвсгөл аймагт сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн сургалтад Хөвсгөл аймаг дахь олимпын танхим хариуцсан арга
зүйчид болон биеийн тамирын багш нийтдээ 30 гаруй хүн хамрагдав. Тус сургалт-семинар
2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 02-нд Мөрөн хотноо үргэлжилсэн байна. Олимпын
боловсролыг сурагчдад эзэмшүүлэх арга зүй, өсвөрийн тамирчдын бие бялдрын
хөгжилт ба бэлтгэлжилтйн онцлог, олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил
сэдэвт болзолт уралдааны зохион байгуулалт, олимпын наадмууд зэрэг сэдвийн
хүрээнд ярилцаж хэлэлцэв.
Сургалт-семинарын хаалтын ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга Ц.Ганзориг, “Сидней” олимпын зөвлөлийн дарга Б.Баярсайхан нар оролцож, багш нарт батламж гардуулан олимпизмыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.