Азийн хөлбөмбөгийн холбооны клуб лицензжүүлэлтийн цахим сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-03 10:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны "Клуб лицензжүүлэлтийн сургалт" цахимаар явагдаж, гишүүн холбоодын мэргэжилтнүүд хамрагджээ.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Гишүүн байгууллага менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа болон мэргэжилтэн Ц.Оюундарь нар тус сургалтад хамрагдаж, мэдээлэл авсан юм.


Тус сургалтаар ирэх жилүүдэд клуб лицензийн журам болон АХБХ-ны тэмцээний календарьт орох өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд календарьтай холбоотой лицензийг баталгаажуулах болон лицензийн материал бүрдүүлэх хугацаанд өөрчлөлт орсон байна.


МХБХ, АХБХ-ны гишүүн холбоо тул хугацааны өөрчлөлтүүд харьяа бүхий клуб, гишүүн холбоодод онцгой хамааралтай юм. Тун удахгүй МХБХ-ны гишүүн байгууллага менежментийн хэлтсээс тус өөрчлөлтүүдтэй холбоотой сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Связанные новости