Пара гүйлтийн цанын тамирчид энэ сарын 7-нд гараагаа эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-03 12:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин 2022" Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байгаа бөгөөд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3 дугаар сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр хурдаа сорино.


Улмаар 3 дугаар сарын 9-нд спринт зайд, 3 дугаар сарын 8-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох урьдчилсан мэдээ байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх юм байна.


ОХУ болон Беларусь улсын тамирчдыг тэмцээнд оролцуулна. Харин амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон улсын паралимпын хорооноос шийдвэрлэсэн байна.



Связанные новости