Малчны хотонд төрөхийн хагалгааг амжилттай хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-04 13:27:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. АНЭ-ийн Төрөх тасгийн эмч нарын баг малчны хотонд төрөхийн хагалгааг амжилттай хийж, эх хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ.

Тодруулбал, 3 дугаар сарын 2-ны 14 цаг 20 минутад АНЭ-ийг ЯТТ-ийн утсанд, аймгийн төвөөс 130 километр газарт яаралтай төрөх эхийн дуудлага иржээ. Эмнэлэг рүү зөөвөрлөн авчрах боломжгүй байсан учир хагалгааны баг малчны хотонд очиж, гэрт нь төрөхийн хагалгааг хийсэн байна. 3500 грамм охиныг эсэн мэнд эх барьж авчээ. Төрлөгийн явцад ямар нэг сөрөг үр дагавар гараагүй, одоогоор эх, хүүхдийн бие сайн байгаа гэв.

Связанные новости