Пушкашийн нэрэмжит хөлбөмбөгийн академид суралцах хоёр тамирчин удахгүй Унгарыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-07 10:21:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо 2016 оноос Унгар улсын Пушкаш хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй шилдэг тоглогчдыг илгээж байгаа билээ.


Энэ оныг хүртэл нийт 12 тамирчин алдарт Френц Пушкашийн нэрэмжит тус академид суралцсан бөгөөд тэдгээр монгол тамирчдаас Ганболдын Ганбаяр анх удаа Европын мэргэжлийн багтай гэрээ байгуулж, цаашлаад Словак улсын лигт тоглож байна.


Тус хамтын ажиллагааны үргэлжлэл болгож Дэрэн клубийн тамирчин Н.Ананд болон Ховд аймгаас гаралтай Г.Оюунбадрах нар тун удахгүй Унгар улсыг зорих гэж байна. Иймд МХБХ-ноос энэ тамирчинтай болон тэдний асран хамгаалагч нартай гэрээ байгуулж амжилт хүслээ.

 



Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлаараа бусдаас ялгарч шаардлагыг хангасан хөлбөмбөгчдийг ийнхүү сонгожээ.

Связанные новости