Фитнесийн 1А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооноос АХБХ-той хамтран фитнесийн “1А” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт зохион байгуулна.
Хөлбөмбөгийн тамирчдын онцлогт тохируулан бие бялдрын бэлтгэлжилтийг, урт, дунд, богино хугацаанд төлөвлөх, хэмжих, хэрхэн тэмцээнтэй уялдуулах, бэлтгэлийн зарчим гэх мэт мэдлэг ур чадварыг эзэмшихэд сургалтын зорилт орших юм.
Цаашид хөлбөмбөгийн фитнесийн дасгалжуулагчийн чиглэлээр үргэлжлүүлэн
өөрийгөө хөгжүүлэн шат ахин суралцаж, мэргэших боломжтой юм байна.
Сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 25-29-нд МХБХ-ны сургалтын танхимд зохион
байгуулна.
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
1. АХБХ-ны “В” болон “А” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй байх
2. АХБХ-ны “В” зэрэглэл авснаас хойш хамгийн багадаа 1 жил ажилласан
туршлагатай байх
3. Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтад бүрэн хамрагдах чадамжтай байх.
4. МХБХ-ны техникийн хэлтэс нь шаардлагатай тохиолдолд нийт бүртгүүлэгчдийн
дундаас сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно.
5. Өмнө нь уг түвшний сургалтад хамрагдсан болон зэрэглэл хүрэхгүй байгаа
дасгалжуулагч нар үндсэн оролцогчоор бус ажиглагчаар оролцох боломжтой юм
байна.