Монгол Улсад Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Э.Парсон айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-10 14:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцож буй Монголын багийн удирдлагууд Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонтой уулзалт хийв.


Уулзалтын үеэр Эндрю Парсон, Монгол Улсаас паралимпын наадамд анх удаа хоёр төрөлд эрх авч оролцож буйд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн паралимпын наадамд тасралтгүй оролцож байгааг өндрөөр үнэлж, зуны паралимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг онцгойлон сайшаагаад "Олон улсын паралимпын хороог дэмжинэ гэдэгт итгэлтэй байна, удахгүй Монгол улсад айлчилна” гэдгээ илэрхийлжээ.


Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр: “Монгол Улсын Засгийн газраас паралимпын тамирчдыг ихэд дэмждэг, үндэсний шигшээ багийн тамирчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа” гэлээ.


Энэ нь Монголын пара спортын хөгжлийг таниулсан, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чухал ач холбогдолтой уулзалт болсон байна.





Связанные новости