Спорт холбоодын ажилтнууд ширээний теннисээр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос спорт холбоодод чиглэн зохион байгуулдаг ээлжит ажлуудын нэг холбоодын удирдах ажилтнууд дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн болно.
Тухайлбал, спорт холбоодын ерөнхийлөгч,
болон Удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга нар энэхүү
тэмцээнд оролцож ур чадвараа сорин өрсөлддөг байна.
Тэмцээн 3 дугаар сарын 13-ны ням гарагт зохион байгуулах бөгөөд мэргэжлийн
шүүгчид шүүн явуулах бөгөөд тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр шилдгүүдээ
тодруулах юм.