Сонирхогчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн болон өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-11 14:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн болон оролцогчдод зориулсан шатрын хичээлтэй өдөрлөгийг ирэх ням гарагт буюу 3 дугаар сарын 13-нд зохион байгуулна.


Стейниц Монголын Шатрын Академиас зохион байгуулах тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилал тус тус бүр 30 нийт 60 оролцогч өрсөлдөх бөгөөд шагналын сангийн хүрээнд тус бүр 5 байр шалгаруулах юм байна.


Play chess - drink coffee” өдөрлөгт багтсан үйл ажиллагаа болон цагийн хуваарь:


08:45 - 09:45

- Дэлхийн шатрын холбооны мастер Мөнхбаяр багшийн Мастер хичээлтэй. Супер тамирчдын тоглолт дээр шатрын гараа, дунд үе, төгсгөл, мэргэжлийн тамирчингийн харах өнцөг зэргийг, менежментийн ойлголттой хамтад тайлбарлан хүргэнэ. /Тэмцээний өмнө нь орж байгаа тамирчдад чанартай тоглолт гаргах үндэс болно/ 

10:00 - 16:00

- Тэмцээний үе. 1 өрөг 15 минут 10 секундийн цагийн хяналттай. /5 минутын түргэн тоглолт хийж байснаас илүү чанартай, тархи ачаалж өгнө/ Өрөг тус бүр 10-15 минутын шатрын хүүний төгсгөлийн хичээл мөн сэтгэлзүйн зөвлөмжийн яриаг хийнэ.

16:30 - 17:30

- Тэргүүн байранд орсон 1 хүний 7 өрөг дээр шинжилгээ, тайлбар хаалтан дээр хийж. Тэргүүн байраасаа суралцах зарчмаар явна мөн алдааг засаж өгнө. /Бид үргэлж өсөж хөгжих гэж, бусдаасаа суралцах соёлтой байх юм./ 



Связанные новости