Шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-11 16:35:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын 2022 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн хагас шигшээ тэмцээн 3 дугаар сарын 15-20-нд SPS /biulding office/ төвд болно.


Монголын шатрын холбоо /МШХ/-ны 88 жилийн ойг тохиолдуулан шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг бүх түвшинд жигд хөгжүүлэх, олон улсын болон дотоодын цолны болзлыг биелүүлэх боломжийг бүрдүүлэх, 2022 оны улсын аварга шатарчинг шалгаруулах шигшээ шатанд оролцох шатарчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний зорилт орших юм.


Хагас шигшээ шатны эрэгтэй ангилалд МШХ-ны 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотоод чансаагаар 2000-аас дээш рейтингтэй шатарчид оролцох бол, эмэгтэй ангилалд мөн хугацааны чансаагаар 1800-гаас дээш рейтингтэй байх юм.

Анхан шатны тэмцээнээс ангилал бүрд эхний 30 байрт шалгарсан тамирчид оролцох бөгөөд аймаг тус бүрээс 2 шатарчин оролцуулна. Мөн тэмцээн зохион байгуулагчаас 20 шатарчин оролцуулах эрхтэй юм байна.



Связанные новости