Паралимпын наадамд уулын цанаар Б.Цэрэнпунцаг анх удаа өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-14 09:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн Бямбадоржийн Цэрэнпунцагийн  тэмцээний эхний гараандаа замаа дуусгалгүй тэмцээнээс хасагдлаа.


Түүний ангилалд 46 тамирчин хурдаа сорьсноос Б.Цэрэнпунцаг 42 дугаарт гараанаас гарч замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ дуусгав. Эхний гараанд Итали, Франц, Герман, Япон, БНХАУ зэрэг улсын нийт 11 тамирчин замаа дуусгаж чадаагүй учир дараагийн гараанд оролцох эрхгүй болжээ.


Дараагийн 2 дугаар гараанд 35 тамирчин өрсөлдөхөөр шалгарсан бөгөөд тэднээс паралимпын медальтнуудыг тодруулах юм.

Связанные новости