Монголын футзаалны шигшээ баг маргааш Ираны шигшээтэй тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-14 13:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын футзаалны шигшээ баг Тайланд улсад маргааш эхлэх “NSDF FUTSAL THAILAND-2022” тэмцээнд Азийн шилдэг багуудын нэг Ираны шигшээ багтай тоглоно.


С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзаалны үндэсний шигшээ баг энэ сарын 15-21-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулах "NSDF FUTSAL INVATITION THAILAND-2022" тэмцээнд оролцохоор тус улсыг зорьсон юм.


Манай шигшээ баг нөгөөдөр буюу гуравдугаар сарын 16-нд Мьянмарын шигшээ багтай тоглох хуваарьтай. Ийнхүү сугалаагаар Монголын шигшээ баг Иран болон Мьянмар улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон байна.  


Связанные новости