Азийн багийн цомын АШТ-д өрсөлдөх өсвөрийн 10 шатарчин шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын 2022 оны 14 хүртэлх насны Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг тодорлоо.
Торнело платформ дээр 2022 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах 14 хүртэлх насны Ази тивийн багийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн ням гарагт /03.13/ www.Lichess.org платформ дээр 10+5 сек гэсэн цагийн хяналттай амжилттай зохион байгуулж дүнгээ гаргажээ.
Тус тэмцээний эрэгтэй ангилалд: I байрт Б.Дүүрэнхишиг /Их заргач/, II
байрт Б.Тэнүүнболд /Гэгээн арвай/, III байрт М.Очирбат /Элит брейн/, IV байрт Н.Түвшинбаяр
/Таван хан/, V байрт Б.Гэгээнжаргал /Элит брейн/ нар шалгарсан бол эмэгтэй ангилалд
Төгстөгөлдөр /Дорнод/, А.Номин /Өмнөговь/, Д.Өнөрзул /Гэгээн арвай/, А.Энэрэл
/Төгс нүүдэл/, Э.Зол-учрал /Гэгээн арвай/ нарын тамирчид эхний 5 байрыг эзэлж энэ
сарын 25-27-нд эх орноо төлөөлөн Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн
тэмцээнд оролцох эрх авлаа.