Хөрөнгийн биржид 1.1 тэрбум төгрөгийн арилжаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 29 ХК-ийн 786,419 ширхэг хувьцааг 226.1 сая
төгрөгөөр арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ
өдөр "Монгол
Базальт" (MBW+4.67%), "Сүү " (SUU+4.02%) болон
"Булган ундрага" (BUN+2.59%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Оллоо" (OLL-12.00%),
"Хай би ойл" (HBO-10.37%) болон "Ард кредит ББСБ" (ADB-5.21%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,937 ширхэг
нэгж эрхийг 21.3 сая төгрөгөөр
арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс -0.52 хувиар буурч, 38,580.02 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,438,726,819,397 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.
Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,573,394,993.75 төгрөгийн арилжаа хийсэн байна. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 48 компанийн 2.8 сая ширхэг хувьцаа 1.1 тэрбум төгрөгөөр арилжжээ.