Марафонч Б.Мөнхзаяа ДАШТ-д уралдах эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-11 15:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Голландын Роттердам хотноо жил бүр уламжлал болон явагддаг 41 дэх удаагийн "NN Marathon Rotterdam 2022" марафон өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 10-нд Монголын марафон гүйгч Баярцогтын Мөнхзаяа 2.29.25 амжилтаар 4 дүгээр байрт шалгарлаа.


Түүний өмнө Этиофийн Х.Хайлу 2:22:01, Голландын Н.Бринкман 2.22.51, Казахстаны Ж.И.Мамажанова 2.26.54 амжилтаар барианд орсон байна. Мөн эхний аравт АНУ, Швед, Финланд, Кени, Бельги, АНУ-ын тамирчид багтжээ.


Ийнхүү Б.Мөнхзаяа энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний entry standart буюу 2:29:30 дотор гүйн ДАШТ-д оролцох болзлыг биелүүллээ.


Одоогийн байдлаар "Южин-2022" хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг манай хоёр марафонч биелүүлээд байна.

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.09.26 амжилтаар /эрэгтэйчүүдийн босго нь 2.11.30/ эрхээ авсан бол Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн "босгыг" ийнхүү амжилттай давлаа.


Ташрамд дурдахад, Б.Сэр-Од 10 дахь /2003, 2005, 2007, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2019, 2022/, Б.Мөнхзаяа дөрөв дэхээ /2015, 2017, 2019, 2022/ спортын "Хатан хааны" дэлхийн аваргад, хамгийн их тэсвэр тэвчээр, хатуужил шалгадаг марафон гүйлтийн уралдаанд оролцохоор боллоо. Мөн гавьяат тамирчин Б.Сэр-Одыг түүний гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг бол Б.Мөнхзаяаг түүний нөхөр Б.Доржпалам нь "уяа сойлгыг" тааруулдаг билээ.

Связанные новости