Гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас 2022 онд дэвшүүлсэн
"Орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг чадавхжуулах" зорилтын хүрээнд орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн оролцоотой гал унтраах тактикийн сургуулийг зохион байгуулав.
Тактикийн сургуулийг Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “DG tower” 16 давхар барилгад гурван үе шаттайгаар, цагийн байдлын дагуу дадлага хийв. Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны дадлага, нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламж эрэмбэлэн ангилах, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх, мөн хэв журам сахиулах арга хэмжээгээр зохион байгуулж ажилласан юм.
Тус дадлага, сургуульд нийт 271 иргэн, 23 автомашин оролцуулан зохион байгууллаа.











