СҮХБААТАР: “Contemporary Art” үзэсгэлэнг орон нутагт анх удаа дэглэлээ
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт 2025 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Соёл түгээе аяны хүрээнд "Baruun-Urt Contemporary Art Weekend" нэгдсэн үйл ажиллагаа Сүхбаатар аймагт болж байна. Орчин үеийн урлагийн чиг хандлагыг орон нутагт сурталчлан таниулахын зэрэгцээ энэ чиглэлийн бүх төрлийг нэгтгэсэн “Contemporary Art” үзэсгэлэнг дэглэж, танилцууллаа.
Энэхүү үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн гаралтай болон энэ төрлөөр уран бүтээлээ туурвидаг 34 уран бүтээлчийн 70 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд орон нутаг төдийгүй улсын хэмжээнд өмнө болж байгаагүй үзэсгэлэн гэдгээрээ онцлог гэж зохион байгуулагчид онцоллоо.
Ulaanbaatar