"Рио-2016" зуны Олимпын наадмын нээлтийн ёслол болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 08:49:07

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. Бразилын Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд зуны Олимпын 31 дэх удаагийн наадмын нээлтийн ёслол болж байна.

Нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гарагийн оройн 20:00 цагт эхэлсэн юм. Уг арга хэмжээг 60 мянга гаруй хүн үзэж сонирхож байгаа ажээ.

Өмнөд Америкт зуны Олимпын наадмыг анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ билээ.

Бразилын зодог тайлсан теннисчин Густаво Куертен Олимпын бамбарыг Маракана цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирнэ гэсэн мэдээ байна.

Нээлтийн ёслолын үеэр 207 орны 12 мянга орчим тамирчин тус цэнгэлдэх хүрээлэнд орж ирнэ. Тамирчид 17 өдөр спортын 28 төрлөөр 306 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Байгаль орчин, аж үйлдвэржилт, баяр хөөр ... сэдвийн хүрээнд Риогийн Олимпын нээлтийн ёслолыг найруулжээ.

“Рио-2016” зуны Олимпын наадам энэ сарын 21-нд өндөрлөнө.

Г.Доржханд

Связанные новости