Арслан Р.Пүрэвдагва 2 дахь удаагаа түрүүлж Даншигийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-08 13:30:31

"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын болон Даншигийн арслан Р.Пүрэвдагва хоёр дахь удаагаа түрүүлж Даншигийн аварга цол хүртэв.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ ийнхүү өргөн дэлгэр зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын хүчит бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглосон бөгөөд  Монгол Улсын арслан, Даншигийн арслан Р.Пүрэвдагва түрүүлсэн бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн Даншигийн заан цолтноор тодорлоо.

Д.Өлзий

Связанные новости