Д.Сумъяа олимпийн мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-09 09:42:40

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн 57 кг-ийн жинд хүч үзсэн Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Санне Верхагентэй оноолт таарч, торгуулиар ялж, шигшээ наймд үлдсэн юм. Улмаар гуравдугаар тойрогт Португалийн Телма Монтейротой учраа таарч, хоёр жүдочийн аль аль үнэлгээ авалгүй цаг сунган барилдсаны эцэст мөн л торгуулиар ялалт байгуулсан юм. Шигшээ дөрөвт "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмог барилдааны 22 секундэд цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан. Д.Сумъяа нь алтан медалийн төлөө Бразилийн бөх Рафаела Силвад вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Ч.Ариунболд

Связанные новости