ДОРНОГОВЬ: Төвийн бүсийн Нутгийн удирдлагын байгулулагын төлөөлөгчид Дорноговьд чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Их Хурал, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зохион байгуулж буй Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын ажлын чадавхыг бэхжүүлэх сургалт Дорноговь аймагт өнөөдөр эхэллээ.
Сургалтад Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын албаны 50 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Засгийн газрын референт Д.Ганбат, НӨУБИЧБ-ын төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар нутгийн удирдлагын байгууллагын ажилтан албан хаагчдад зориулсан хууль эрх зүй болон бусад асуудлаар мэдээлэл өгч буй.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    