Улсын архивын шалгалтаар Өмнөговь аймаг 97 хувьтай шалгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124-ээр захирамжаар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Өмнөговь аймагт ажиллалаа.
Архивын улсын үзлэгээр байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт зэргийг шалгаж , Өмнөговь аймгийн болон сумдын ЗДТГ, агентлаг, төсвийн болон төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудыг хамруулсан байна. Уг шалгалтаар тус аймаг 97,7 хувь буюу маш сайн дүнтэйгээр шалгууллаа.
Өмнөговь С.Сумьяа
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 
				
            
                    
                    
Комментарии