Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар 2 давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэлж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар 2 давлаа.
Хүчит бөхийн хоёрын даваанд
Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Тувагийн бөх Монгуш Сылдыст, улсын арслан
Д.Ганхуяг Тувагийн бөх Сайын Белект, улсын гарьд Д.Рагчаа Тувагийн бөх Карасал
Цэдэн-Очирт тус тус өвдөг шороодов.