Зургаан зуун харваачаас үндэсний сурын харвааны түрүү тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний сурын харвааны түрүү харваач тодорч, шагайн харвааны шөвгийн тоглолт болж байна.
Сурын харвааны талаар шүүгч
О.Ядамдоржоос тодруулахад, "Үндэсний их баяр наадмын сурын харвааны гурван төрөлд аймаг бүрээс харваачид ирж, нийт мянга гаруй харваач цэц, мэргэнээ сорьж байна. Үүнээс:
- урианхай сурын харваанд 330 орчим харваач оролцсон бол
- буриад сурын харваанд 120 шахам,
- үндэсний харваанд 600,
- хүүхдийн харваанд 250,
нийтдээ ийнхүү мянга гаруй харваач торгон ногоон дэвжээ цэц мэргэнээ сорьлоо. Өнөөдөр үндэсний сурын харвааны 600 шахам харваачаас түрүү харваач тодорно" гэв.
Үндэсний их сурын харваанд
оролцож буй харваачид тус бүр, нийт 40 сум тавьдаг. Үүнээс 7 дугаар сарын 10-нд буюу эхний өдөр 16 сум, хоёр дахь буюу наадмын нээлтийн өдөр мөн 16 сум тавьсан юм. Сүүлийн өдөр буюу өнөөдөр 8
сум тавьснаар нийт 40 сум болж 40 сумнаас оносон оноооны тоон дүнгээр түрүү
харваач тодорно.