Энэ жилийн наадамд Харцага цолтон 6 бөх шинээр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-12 19:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваанд Монгол Улсын харцага цолтон 6 бөх шинээр төрлөө.


Завхан аймгийн Алдархаан сумын харьяат бөх, улсын начин Л.Лха-Очир шинэ улсын начин Х.Оргилболдыг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг, Улсын начин Б.Серик начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Э.Сумъяабатаар тус тус зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Мөн Улсын начин О.Мөнх-Эрдэнэ начин цолны болзол хангасан Б.Түмэндэмбэрэлээр зургаа давж, улсын харцага цол хүртлээ.


Мөн даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Мижидсүрэнг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Хүрэлсүхийг, улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан Б.Лхагвадоржийг тус тус давлаа. Мөн П.Бүрэнтөгс аварга аймгийн арслан Э.Нямааг давав. Ийнхүү хүчит бөхийн зургаагийн даваа өндөрлөлөө.


Связанные новости