Хүчит бөхийн наймын даваанд Харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нар туналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн наймын даваа эхэллээ.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серикийг давлаа.
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн хурц арслан цолноос Улсын заан цолтон болоод байгаа М.Лхагвагэрэлийг амлан хүч үзэж байна.
Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангайг тус тус амлаж авлаа.
Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий нар энэ наадмын наймын даваанд тунан хүчээ сорьж байна.