Улсын харцага О.Хангай, Б.Орхонбаяр нар энэ жилийн наадмын үзүүр, түрүүнд үлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-13 01:10:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын наймын давж улсын гарьд цолтны болзлыг Улсын харцага О.Хангай, Б.Орхонбаяр нар хангаж шөвгийн дөрөвт үлдсэн.


Наймын даваанд Увс аймгийн харьяат, Даян аварга Н.Батсуурь, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серикийг, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн хурц арслан цолноос Улсын заан цолтон болоод байгаа М.Лхагвагэрэлийг тус тус давсан.

 

Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангайд унасан.

 

Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий нар энэ наадмын наймын даваанд тунан хүчээ сорьж барилдсанаас Улсын харцага Б.Орхонбаяр давлаа. 


Улмаар баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны есийн даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг, Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Даян аварга Н.Батсуурийг тус тус өвдөг шороодуулж, Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар шалгарч үлдэж, Улсын арслан цолны болзлыг хангаад байна.




                                                                                                                                                 Гэрэл зургийг Т.Чимгээ


 


 


 

  

Связанные новости