ЗАВХАН: Сульхирын гурилын үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-19 17:37:31

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Ургамал, Дөрвөлжин гэхчлэн говийн сумдад ургадаг сульхир өнгөрсөн намар үнэд орж ховордоод байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар сульхирын гурилын үнэ тогтвортой буюу 1 кг нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд байна. Гэхдээ олдоц ховор байна. Энэ хавар ургац сайн байсан байх. Түүж бэлтгэсэн иргэд их байх шиг байна. Намраас борлуулагдаж эхэлнэ. Үнийн хувьд нэмэгдэх төлөвтэй байгаа. Учир нь шатахууны үнэ нэмэгдсэн байна гэж худалдаачид ярилаа. Жил бүр суль, сульхир нь эрэлт маш их байна.Түрүү жилийн түүж цайруулж гараар тээрэмдсэн гурил бол илүү үнэтэй байгааг ч худалдаачид хэлж байна. Ташрамд тус ургамал нь элсэнд ургадаг бөгөөд жил дамнан өнжиж ургадаг ажээ. Эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэдэг энэ ургамал энэ жил гарц сайн байсан байна. Гэсэн хэдий ч эрэлт ихтэй, шатахууны үнийн өсөлтөөс болж үнэ нь өсөх төлөвтэй байгаа аж.

Учир нь хар суль нь тэжээллэг чанар өндөр, шар суль нь эмчилгээний зориулалтаар хүмүүс их хэрэглэдэг болсон байна.

Хэрэглээ маш өндөр болжээ.Тиймээс олдоц ховор учир зарим жил үнэд ордог аж. Өнөөдөр Ургамал, Дөрвөлжин сумын иргэд харыг нь суль, шар өнгөтэйг нь сульхир гэж нэрлэдэг бөгөөд хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж ялгаж нэрлэдэг. Суль, сульхирыг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Харин одоо бол хэсэг бүлгээрээ нийлж унаа машинтай, майхантай тухтай түүдэг болсон байна.

Связанные новости